Х.Баттулга сонсголд оролцохгүй бол 300 мянган төгрөгөөр торгуулна

2023-01-30 746 0

УИХ-ын Хянан шалгах түр хороо ирэх хоёрдугаар сарын 6-10-нд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар хоёр дахь сонсголоо хийх юм. Уг сонсголоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хүүхдүүдийнх нь хамт буюу “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тайлбарласнаар 2012-2016 онд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэхтэй холбоотойгоор экс Ерөнхийлөгч Х.Баттулга дуудагдана. Ингэхдээ тэрбээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотойгоор гэрчээр дуудагдахаар болжээ.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан эхний сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул сонсголд оролцох боломжгүй байна” гэдэг тайлбар ирүүлсэн.

Харин хоёр дахь удаагийн сонсголд тэрбээр дахиад бичгээр тайлбар ирүүлж бултах уу, эс бөгөөс өөрийн биеэр оролцож тайлбар хийх үү гэдгийг олон нийт хүлээж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын тайлбарлаж байгаагаар сонсголд албан тушаалтан оролцохгүй, санаатайгаар зайлсхийвэл Төрийн албаны тухай хуулиар ажлаас халах хүртэл арга хэмжээ авах бол иргэнийг Зөрчлийн хуульд зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.

Тодруулж хэлбэл, 300 мянган төгрөгийн торгууль ногдуулна гэсэн үг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02