Нүүрсний хулгайн авлигын мөнгөөрөө 4.6 тэрбумын үнэ бүхий оффис худалдан авсан байжээ

2023-01-25 951 0

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

АТГ-аас нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, нийт 421 хүнээс мэдүүлэг авчээ.

Нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татаж, 26 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлан саатуулж, долоон яллагдагч цагдан хоригдож байна. 19 хүнийг хилээр гарахыг хориглож, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 хүнд аваад байна.

Эрх бүхий албан тушаалтнууд 13 тэрбумын хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. 71 орон сууц, гурван оффис, 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг царцааж, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн дансны хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хөрөнгийг битүүмжилсэн хоёр жишээг танилцуулахад:

  1. Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд Тавантолгойн орд газраас хөрс хуулалт явуулж байсан хуулийн этгээдтэй гэрээ хийснийхээ хариуд хахууль авч, хахууль авсан мөнгөөрөө ХУД 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлсэн байжээ.
  2. Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр СБД-ийн 1-р хороонд байрлах оффисоос тус бүр 2.5 тэрбум, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх оффисын талбайг худалдан авч, түүнийгээ түрээслүүлэн нэг тэрбумын орлого олсон байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06