Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

2023-01-21 783 0

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг Үндэсний Бөхийн Холбоо цахим хуудсандаа нийтэлжээ.

Тодруулбал, аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.

Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах хэмээн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр болсон байна.

Тэргүүлэгчдийн хурлаар Монгол Бөхийн Өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул МБӨ-нд байршиж буй 1998-2003 онуудад зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.

Эх сурвалж: МҮБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол эмэгтэйчүүдийн дунд “Мишээл” гэх нэр хамгийн түгээмэл байна

Монгол эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой статистик мэдээллээс хүргэе. Монгол эмэгтэйчүүдийн

2026-03-06

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06