823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орно

2023-01-18 811 0

Хүүхдийн мөнгө авахаар болсон 91 хувиас 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орно гэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ процессийг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхдэд олгоно. Харин өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна.

Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлтээ илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт нийт 37 мянган иргэн утсаар холбогдож мэдээллээ нягталжээ. Түүнчлэн 22 мянган иргэн хороондоо биеэр ирж мэдээллийг нягталсан байна.

Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдаж буй хүүхэд тус бүр халамжийн мөнгөө авах учир иргэдийг тайван байхыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10