НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана

2023-01-18 795 0

НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. 

Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна. 

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохиролд системд бүртгэгдсэн 36,662,995 баримтаас 37,203 азтан тодорсон байна.

Хэрэв та азтан болсон бол урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт хонжворыг олгох юм.

Дашрамд, урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. 

Танд аз хүсье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16