Шинэ автобуснуудыг 29 чиглэлд үйлчилгээнд явуулна

2023-01-16 418 0

2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн байдлаар 117 автобус Улаанбаатар хотод орж ирээд байна. Эдгээрээс эхний 30 автобусны тоноглолыг хийн, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үйлчилгээнд гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргаад байна. Үлдсэн 87 автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргах юм.

Шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа аж.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Өнөөдрийн байдлаар шинэ автобуснууд маань “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “5 шар-Ботаник” зэрэг чиглэлүүдэд үйлчилгээнд явж эхлээд байна. Бид үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. “Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс болон “Туул гарден”, “Хан Хиллс” зэрэг хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлөвлөлт гаргасан. Богино эргэлтийн хувьд “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” гэх алсын чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог”, “Жанжин клуб-Кино үйлдвэр” гэх мэтчилэн хоёр хэсэг болгон хуваасан. Ингэснээр тухайн чиглэлүүд дэх эргэлтийн хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа буурах юм.

Хотын зах руу үйлчилгээний стандарт хангахгүй автобус явуулаад хотын төв рүү шинэ автобус явуулна гэх ойлголт байхгүй. Аль болох жигд хүртээмжтэй хуваарилахаас гадна зорчигч урсгалын судалгааны үндсэн дээр гол чиглэлүүдээ сонгож, төлөвлөлтөө хийсэн. Хоёрдугаар сард ирэх 107 автобусанд ч шинэ төлөвлөлт гаргах бөгөөд одоогийн төлөвлөлттэйгөө уялдуулан боловсруулна” гэв.

Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хийхдээ иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн байна. Ийнхүү тус төлөвлөлтүүдийг хийснээр шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, гол гудамж, замууд дахь чиглэлийн давхцалыг тав хүртэлх хувиар бууруулах юм. Мөн богино эргэлтийг нэвтрүүлснээр тухайг чиглэлүүд дэх хүлээгдлийн хугацаа 40 хувиар, зорчилтод зарцуулах хугацаа 45 хувиар тус тус буурна гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцоолжээ.

Шинээр үйлчилгээнд явах 100 автобусны чиглэлийн төлөвлөлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18