БНХАУ-аас Монгол Улсад 224 автобус экспортолж байна

2023-01-11 1126 0

Энэ сарын 9-нд ӨМӨЗО-ны Эрээн хотын авто замын боомтоор Хятадад үйлдвэрлэсэн 18 автобусыг Монгол улсад экспортоллоо. Эх сурвалжаас үзвэл, энэ удаад экспортлох нийт 224 автобусыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн нөхцөлийг сайжруулахад ашиглах  бөгөөд Хятадын цагаан сараас өмнө эдгээрээс 189 автобусыг нь экспортлох юм байна.

ӨМӨЗО-ны олон улсын тээвэр зуучлалын Шяннүө ХХК-ийн ерөнхий менежер Гао Ян хэлэхдээ, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийсний дараа гаалийн бүрдүүлэлт хурдсаж, чингэлэг тээвэр хүлээгдэх шаардлагагүй болж байна. Автобус болгон дээрээс 3000 юань хэмнэж, аж ахуйн нэгжийн өртөг 30 хувиар буурч, энэ онд экспортыг 40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Цагаан сар дөхөж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийснээр Эрээн хотын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй болж, өдөрт хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 280-д хүрч нэмэгдэж байна.

Эрээн боомт нь Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт бөгөөд хоёр орны бараа таваарын дийлэнх буюу 70 орчим хувийг нэвтрүүлдэг чухал бүс юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06