С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

2023-01-09 971 0

Гэр болон хамаарал бүхий объектоос нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илэрсэн УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баасан гарагт саатуулсан. Түүнийг албадан саатуулах 48 цагийн хугацаа амралтын өдөр дуусгавар болж, сулласан.

Тэгвэл С.Батдөлийг цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  

Таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хэлэлцээд яллагдагч С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.  

Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж үзэн С.Батдөлийг 461 дүгээр хорих ангид шилжүүллээ.

С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд хагас тэрбумаар цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга гэх  хоёр өмгөөлөгчийг хөлсөлсөн. Мөн, өнөөдөр С.Батдөлийн эхнэр М.Сайнбилэг хувийн эмнэлэгт хэвтсэн мэдээ байна. Улмаар “хүүхэд харах хүнгүй” гэх шалтгааныг өмгөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгөх тактиктай байна хэмээн урьдчилан таамаглаж байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06