Монгол Улс эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэж эхэлжээ

2023-01-09 1110 0

Монгол Улс эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэж эхэлжээ. 

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал анхлан дуулгав. Чуулганы хуралдаан дээр сайд Н.Учрал Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл танилцуулсан юм. 

Н.Учрал “Сансар судлалыг хөгжүүлэх зорилгоор сансрын эмэгтэй нисгэгч бэлтгэх, сансар судлалаар ОХУ-ын роскосмостой хамтарч ажиллаж байна. Бээжинд төвтэй Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Газарзүйн танхимд хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах, газрын станцын лабораторийг байгуулсан. Хиймэл дагуулын газрын станц ашиглалтад орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгаль, цаг уурын мэдээллийг цаг тутамд авна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03