Н.Учрал: Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болно

2023-01-06 893 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр эрүүл мэндийн 13А маягтыг цахимжуулж байгаа талаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрээр “Дэлхийн банкны санхүүжилтээр манай улсад цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд манай эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг олон улсын аудитын байгууллага чанаргүй байна гэж дүгнэсэн. Сайд, дарга нарын халаа сэлгээний асуудлаас болж энэхүү дүгнэлт гарсан гэж бодож байна. Эрүүл мэндийн яаманд маш чадварлаг IT инженер авъя гэхээр цалин хөлс, нөхцөл бололцоо нь болдоггүй. Тиймээс манай яамны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болоход ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08