Япон цэргүүдийн бэлгийн боолчлолын хохирогч 94 насандаа таалал төгсжээ

2022-12-29 818 0

Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн нэг Ли Ок Сеон 94 насандаа таалал төгсжээ.

Ингэснээр Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, өдгөө амьд сэрүүн байгаа солонгос эмэгтэйчүүдийн тоо 10 болж цөөрлөө.

Ли Ок Сеон нь 2013 онд Японы засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилсэн 12 хохирогчийн нэг юм. Өнгөрсөн онд орон нутгийн шүүх Японы засгийн газраас хохирогч тус бүрд 100 сая вон буюу 79 мянган ам.долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг гаргасан.

Дайны үед Японы цэргийн баазууд дахь эмсийн хүрээлэнд 240 орчим солонгос эмэгтэйг хүчээр аваачин бэлгийн боолчлолын хохирогч болгосон гэж түүхчид үздэг.

Ли Ок Сеон нь эдгээр эмэгтэйчүүдийн биеэр амссан зовлон, үнэн бодит түүхийг олон нийтэд дэлгэн ярьж, хохирогчдын нэр төрийг сэргээх, эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн боолчлолын эсрэг идэвхтэй тэмцэгчдийн нэг байжээ.

Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Хятад дахь Японы цэргийн баазад гурван жил боолчлогджээ. Түүнийг ердөө 14-хөн настай байхад нь машинд хүчээр суулган тэнд аваачин япон цэргүүд өдөр бүр ээлжлэн хүчирхийлдэг байжээ. Дайн дууссаны дараа эх орондоо буцан очихоос санаа нь зовсон тэрээр Хятадад үлдэж гэр бүлтэй болжээ.  Харин хөгширснийхөө дараа тэрээр Солонгост буцан ирж, өөрийн үнэн бодит түүхээ бусадтай хуваалцсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10