Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 2 дугаар сард нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 226.7 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 134.6 мянган төгрөг байна. Үүнээс гадна 2020 оны 2 дугаар сард ат 1.1 сая төгрөг, хязаалан гуна 1.0 сая төгрөг, соёолон үрээ 854.3 мянган төгрөг, эр хонь 162.0 мянган төгрөг, эр ямаа 119.0 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 2 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 6.9 мянган төгрөг, ямааны цагаан ноолуур 67.4 мянган төгрөг.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 2 дугаар сард боодолтой өвсний (20кг) үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 12.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 4.0 мянган төгрөг.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 2 дугаар сард 25кг хивэгний үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 17.4 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 12.0 мянган төгрөг.
Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 2 сард улсын хэмжээнд 174.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (4.9 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2020 оны 2 дугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 72.0 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 80.1 мянга, ямаа 71.1 мянга, үхэр 13.9 мянга, адуу 8.8 мянгаар, тэмээ 81 толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46.0 хувийг хонь эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2020 оны эхний 2 сард Хөвсгөл аймагт 78.3 (45.0 хувь) мянга, Архангай аймагт 38.3 (22.0 хувь) мянга, Завхан аймагт 18.4 (10.6 хувь) мянган толгой мал хорогдсон байна. Дээрх аймгууд нь нийт хорогдлын 77.6 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй