“Эзэн”-ийг нь явуулчихаад А.Гансүх, Б.Батзаяа нарт хилийн хориг тавьсныг шүүмжилж байна

2022-12-28 831 0

Нүүрсний хулгайн хэргийг Сүхбаатарын талбай дээрх олон хоногийн цуглаан, жагсаалаас болж АТГ шуурхай шалгаж эхэлсэн. Гэвч нүүрсний хулгайн оффтейк гэрээг байгуулуулж, төмөр зам тавих гэрээнүүдийг улсын нууц болгосон гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг энэ хэргийн нэг гол эзэн гэж буй. Гэвч АТГ түүнийг нэг байцаагаад өвчтэй гэхээр нь гадагш гарахад нь саад хийлгүй явуулчихсан.

Босс буюу эзнийг нь ийн явуулчихаад доорх хүмүүсийнх нь хил гарах эрхийг хаажээ. Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнд хилийн хориг тавиулжээ.

Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж энэ сарын 26-нд шийдвэрлүүлсэн ажээ. Үүнийг олон хүн шүүмжилж байна. Х.Баттулгын заавраар ажилласан хүмүүс шүү дээ гэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06