Хятад улс 2023 оны Нэгдүгээр сарын 8-наас хилээ нээнэ

2022-12-28 954 0

Хятад улс 2023 оны Нэгдүгээр сарын 8-наас эхлэн хөл хориогоо цуцалж, гадаад улсад хилээ нээж байна. Тус улсад зорчих иргэд хоёр хоногийн өмнө буюу 48 цагийн дотор өгсөн коронавирусийн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байхад хангалттай гэж Хятадын Эрүүлийг хамгаалахын үндэсний комисс мэдээлжээ.

“Хятадад хүрэлцэн ирж буй хүмүүст 48 цагийн өмнө өгсөн коронавирусийн сорилтын сөрөг үзүүлэлт хангалттай бөгөөд тэд ЭСЯ ба Консулын газраас эрүүл мэндийн код асуулгүйгээр нэвтэрч болно” гэсэн тус байгууллагын мэдэгдлээс иш татан Хятадын төв телевизээр энэ тухай дамжуулжээ.

Өнөөдөр хилийн чанадаас Хятадад ирж байгаа хүмүүс карантины төвд тав хоногийг, гэрийн хөл хорионы дэглэмд гурав хоногийг өнгөрүүлж байгаа юм.

Даваа гарагт төв хэвлэлүүдээр эрх баригчид 2023 оны нэгдгээр сарын 8-наас карантиныг цуцлан хилээ нээнэ гэсэн мэдээ цацагдсан байна. Мөн Хятадад бусад орноос очиж байгаа хүмүүсийн хувьд халдварын төвшинг А ангиллаас В хүртэл буулгах юм.

Комиссийн мэдэгдэлд онцлохдоо, өвчлөлтийн төвшний чансааг буулгаж байгаа нь халдвартай хүмүүсийг тусгаарлахгүй, тэдний ойрын хавтлыг мөрдөхгүй гэсэн үг биш гэжээ. 

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10