Зөвлөлдөх санал асуулгыг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна

2022-12-27 780 0

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан ТББХ-ноос ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг томилоод байна. Одоо Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна.

Энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд:

  • “Нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна.
  • “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой.
  • Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос түүврийн аргаар сонгож оролцуулна” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11