Сургамжит үлгэр: Гуйлгачин эрийн түүх

2022-12-22 676 0

Нэгэн удаа гуйлгачин галт тэргэнд гуйлга гуйж байхдаа костюм, гутал өмссөн сайхан хувцасласан бизнесмэнийг олж харжээ. Энэ хүнээс гуйвал сайн мөнгө өгөх нь гарцаагүй гэж тэр бодов. Тэгээд тэр хүнээс гуйлга гуйв. Тэр хүн гуйлгачин руу хараад “Чи байнга хүнээс гуйдаг байх, харин хэзээ нэг цагт хүнд юм өгч байсан уу?”

Гуйлгачин “Эрхэм ээ, би гуйлгачин хүн. Би яаж хүнд юм өгөх юм бэ?” Тэр хүн “Хүнд юу ч өгч чадахгүй бол чи бас гуйх эрхгүй. Би бизнесмэн бөгөөд зөвхөн арилжаанд л итгэдэг. Хэрэв чамд өгөх зүйл байвал би ч бас хариуд нь өгч чадна” гэж хэлэв.

Яг энэ үед галт тэрэг буудалд ирж, бизнесмэн бууж одов. Гуйлгачин тэр хүний ​​хэлсэн үгийг бодож эхлэв. Түүний үг гуйлгачны зүрхэнд хүрчээ.”Би хүнд юу ч өгдөггүй учраас мөнгө олдоггүй юм болов уу? Хэдий болтол юу ч өгөхгүй хүмүүсээс гуйсаар байх юм”. Гүнзгий бодсоны эцэст хүнээс юм авах болгондоо хариуд нь ямар нэгэн юм өгье гэж шийджээ. Харин одоо тэр гуйлга гуйсны хариуд бусдад юу өгөх вэ гэсэн асуулт гарч ирэв. Өдөржин энэ тухай бодсон ч хариулт олж чадсангүй. Маргааш нь тэр станцын ойролцоо сууж байхдаа эргэн тойрон дахь цэцгэнд нүд нь тусав. Өглөгийн хариуд цэцэг өгвөл яасан юм бэ гэж тэр бодлоо. Түүнд энэ санаа таалагдсан тул тэндээс хэдэн цэцэг түүж, гуйлга гуйхаар галт тэргэнд суув. Хэн нэгэн түүнд өглөг өгөх болгонд хариуд нь цэцэг өгөв. Хүмүүс цэцэг аваад аз жаргалтай болж байхыг тэр харав.

Одоо гуйлгачин өдөр бүр цэцэг түүж, өглөгийн хариуд тэр цэцгийг хүмүүст тараах болов. Олон хүн түүнд өглөг өгч эхэлснийг хэдхэн хоногийн дотор тэр ойлгов. Тэр станцын ойролцоох бүх цэцэгсийг түүж дуусав. Цэцэгтэй байхад нь олон хүн өглөг өгч байсан. Гэхдээ түүний цэцэг дуусах үед тэр юм авч чадахгүй байв. Энэ байдал өдөр бүр үргэлжилсээр байв. Нэгэн өдөр гуйлга гуйж байхдаа тэр вагонд нөгөө бизнесмэн сууж байхыг олж харав. Тэрнээс болж цэцэг тараах санаа олсон шүү дээ. Гуйлгачин тэр даруй түүн рүү гараа сунган “Өнөөдөр би чамд өглөгийн хариуд цэцэг өгье” гэв. Тэр хүн түүнд мөнгө өгч, гуйлгачин түүнд цэцэг өгсөн. Тэр хүнд түүний санаа маш их таалагдсан бөгөөд гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Тэр “Хөөх! Өнөөдөр чи ч бас над шиг бизнесмэн болчихлоо” гэж хэлэв. Гуйлгачингаас цэцэг аваад тэр хүн буув. Гэвч түүний үгс дахин гуйлгачны зүрх сэтгэлд хүрчээ. Тэр хүний ​​хэлсэн зүйлийг дахин дахин бодож, баярлаж эхлэв. Түүний нүд гялалзаж эхэлсэн бөгөөд амьдралаа өөрчилж чадах амжилтын түлхүүрийг олж авснаа мэдрэв. Тэр даруй галт тэрэгнээсээ бууж, хөөрөн тэнгэр өөд харснаа маш чанга дуугаар “Би гуйлгачин биш, би одоо бизнесмэн. Би ч бас тэр ноён шиг болж чадна, бас баян болж чадна” гэж хоолой мэдэн хашхирав.

Хүмүүс түүнийг хараад энэ гуйлгачин галзуурчихсан юм болов уу гэж бодсон. Маргаашнаас нь эхлээд тэр гуйлгачин буудал дээр дахиж ирсэнгүй. Дөрвөн жилийн дараа нэг буудлаас костюм өмссөн хоёр эрэгтэй галт тэргэнд суув. Хоёулаа бие бие рүүгээ хартал нэг нь нөгөөдөө алга хавсран бөхийж “Та намайг таньж байна уу?”Нөгөөх нь “Үгүй ээ! Магадгүй бид анх удаа уулзаж байгаа байх” гэж хариулав. Эхнийх нь дахин “Эрхэм ээ, би сайн санаж байна. Бид гурав дахь удаагаа уулзаж байна” гэв.

Хоёр дахь хүн “Би санахгүй байна. Бид өмнө нь хэзээ уулзсан юм бэ?” гэхэд эхний хүн инээмсэглэн “Бид өмнө нь нэг галт тэргэнд хоёр ч удаа таарч байсан. Тэгэхэд би гуйлгачин байсан. Анхны уулзалт дээр чи амьдралдаа юу хийх ёстойг минь хэлж өгсөн. Хоёр дахь удаадаа чи намайг үнэхээр хэн бэ гэдгийг хэлсэн. Тиймээс өнөөдөр би маш том цэцгийн худалдаачин болж, бизнесийнхээ хүрээнд өөр хот руу явж байна.

Бизнесийн хуулийн дагуу бид ямар нэг юм өгөхдөө бусдаас юм авдаг. Энэ арилжааны дүрэм үнэхээр сайн ажилладагийг би мэдсэн. Гэхдээ би өөрийгөө үргэлж гуйлгачин гэж боддог, түүнээс дээш гарахыг хэзээ ч бодож байгаагүй. Чамтай хоёр дахь удаа уулзах үед чи намайг бизнесмэн болсон гэж хэлсэн. Таны ачаар тэр өдрөөс хойш миний харах өнцөг өөрчлөгдөж, би одоо бизнесмэн болсон, би гуйлгачин биш болсон хэмээн өгүүлжээ.

Энэтхэгийн мэргэд “Би хэн бэ?” гэж асууж өөрийгөө танихыг хамгийн их чухалчилдаг.

Гуйлгачин өөрийгөө гуйлгачин гэж бодох үедээ гуйлгачин хэвээрээ, бизнесмэн гэж бодоход гуйлгачин биш болсон. Үүний нэгэн адил бид өөрсдийн жинхэнэ мөн чанарыг ойлгох өдөр юу өөрчлөгдөх бол?

Орчуулсан Bayarmaa Baldandugar

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17