Нүцгэлсэн иргэдийн гурав нь ухаан алдаж, хоёр нь осгож эмнэлэгт хүргэгдлээ

2022-12-21 872 0

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Жагсагчдыг Төрийн ордон руу оруулахыг шаардаж, ордны баруун хаалган дээр хувцасаа тайлан нэг цаг гаруйн хугацаанд эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэд “Бид боолын нийгэмд амьдармааргүй байна, боломжоо эргүүлэн авмаар байна. Хогийн нийгэмд амьдармааргүй байна, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гараад ир” хэмээн шаардаж байсан юм.

“Тухайн иргэдийн амь насанд аюул учирч болзошгүй учраас эрүүл мэндийн байгууллагаас үзлэг хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас тухайн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлэх шаардлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн.

Ямар учир шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хувцсаа тайлж, шалдалсан асуудлыг шалгана. Нийт 26 иргэн хувцасаа тайлсан байдалтай байсан. Тухайн иргэдийн амь насыг эрсдэхээс сэргийлж ажилласан” гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Нүцгэлсэн иргэдийн биеийн байдлыг хянахаар түргэн тусламжийн дөрвөн эмч ажиллаж байна. Эмч нарын мэдээлснээр хоёр иргэн осгож, гурван иргэн ухаан алджээ.

Улмаар 12 цаг 20 минутын орчимд цагдаагийн алба хаагч нар залуучуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж албадан авч явлаа. Жагсагчдын зүгээс “осгосон зүйл байхгүй, биеийн байдал хэвийн” гэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10