Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир нарын 17 хүн нүүрсний хулгайн хэрэгт холбогджээ

2022-12-13 959 0

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлалаа. Тэд доорх нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байгаа гэдгийг онцлов. 

Мэдээллийн эхэнд Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан.

Үүнээс хахууль авах гэмт хэрэгт 7, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт 8, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна” гэлээ. 

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа.

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа 
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр холбогджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10