Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хянан шалгах түр хороо нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.
Товыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, сонсголыг улирал дамнуулахгүйгээр шуурхай зохион байгуулах боломж байгаа эсэх, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн халхавчин дор Хөгжлийн банкнаас анхнаасаа буцааж төлөхгүй гэсэн бодолтойгоор зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцааж төлүүлэх талаар хэрхэн ажилласан талаар асуулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно.
Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Б.Энхбаяр дарга тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл, гүйлгээ бүрийг шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив.
Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь нар санал хэллээ. Өнөөдрийн байдлаар, УИХ-ын гурван хянан шалгах түр хороо байгуулагдаад байгаа бөгөөд анхных нь Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо юм. Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголыг холбогдох гэрчүүдийн бүрэн ирцтэйгээр, ард түмний итгэлийг алдахгүй амжилттай зохион байгуулж, бусаддаа жишиг болж ажиллахыг үг хэлсэн гишүүд онцлон анхааруулж байлаа.
Дараа нь, нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар гэрчийг гурваас доошгүй хоногийн өмнө дуудах ёстой бөгөөд мэдэгдлийг цаг, минуттай нь тодорхой дурдаж дуудах учиртай гэж хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, эдгээр гэрчийг сонсголд ирж, асуултад хариулахдаа бэлтгэх цаг хугацаа гаргаж өгөх үүднээс бид 1-3 сарын өмнө зарлаж байна гэсэн юм.
Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа юм гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодотгов. Тэрбээр, нэрсийн жагсаалтыг хэрхэн тогтоосон болон хэрхэн гурван удаагийн сонсголд хуваарилан зохион байгуулах талаар асуухад хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, одоогоор хийгдээд байгаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авна гэсэн хариулт өглөө. Гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Т.Доржханд санал гаргаж зарим хүнийг нэмсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ял эдэлж байгаа хүнийг хасуулав.
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/
№ | АЛБАН ТУШААЛ | ОВОГ НЭР | |
1 | Дарга | Монгол Улсын Ерөнхий сайд | Н.Алтанхуяг |
2 | Орлогч дарга | Эдийн засгийн хөгжлийн сайд | Н.Батбаяр |
3 | Зөвлөлийн гишүүн | Сангийн сайд | Ч.Улаан |
4 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Ч.Сайханбилэг |
5 | Зөвлөлийн гишүүн | Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | Х.Баттулга |
6 | Зөвлөлийн гишүүн | Уул уурхайн сайд | Д.Ганхуяг |
7 | Зөвлөлийн гишүүн | Барилга, хот байгуулалтын сайд | Ц.Баярсайхан |
8 | Зөвлөлийн гишүүн | Эрчим хүчний сайд | М.Сономпил |
9 | Зөвлөлийн гишүүн | Зам, тээврийн сайд | А.Гансүх |
10 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ЭЗБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Б.Гарамгайбаатар |
11 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ТБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Ц.Даваасүрэн |
12 | Зөвлөлийн гишүүн | Монголбанкны ерөнхийлөгч /зөвшилцснөөр/ | Н.Золжаргал |
13 | Зөвлөлийн гишүүн | Санхүүгийн зохицуулах хорооны дарга /зөвшилцснөөр/ | Д.Баярсайхан |
14 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зөвшилцснөөр/ | П.Цагаан |
15 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын даргын ахлах зөвлөх | Д.Одхүү |
16 | Зөвлөлийн гишүүн | Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч | Э.Бат-Үүл |
17 | Нарийн бичгийн дарга | Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | Б.Шинэбаатар |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Улс төрд нөлөө бүхий этгээд/
№ | ОВОГ НЭР | АЛБАН ТУШААЛ |
1 | Ц.Элбэгдорж | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
2 | Х.Баттулга | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
3 | Ч.Хүрэлбаатар | УИХ-ын гишүүн, сайд |
4 | С.Бямбацогт | УИХ-ын гишүүн, сайд |
5 | Б.Чойжилсүрэн | УИХ-ын гишүүн, сайд |
6 | Ш.Адьшаа | УИХ-ын гишүүн |
7 | Г.Амартүвшин | УИХ-ын гишүүн |
8 | Ц.Анандбазар | УИХ-ын гишүүн |
9 | Ё.Баатарбилэг | УИХ-ын гишүүн |
10 | Г.Дамдинням | УИХ-ын гишүүн |
11 | Х.Ганхуяг | УИХ-ын гишүүн |
12 | Ч.Ундрам | УИХ-ын гишүүн |
13 | О.Цогтгэрэл | УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга |
14 | Ч.Сайханбилэг | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
15 | Ж.Эрдэнэбат | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
16 | С.Баярцогт | УИХ-ын гишүүн асан |
17 | Ц.Гарамжав | УИХ-ын гишүүн асан |
18 | А.Сүхбат | УИХ-ын гишүүн асан |
19 | Д.Энхтайван | УИХ-ын гишүүн асан |
20 | Б.Ундармаа | УИХ-ын гишүүн асан |
21 | Д.Хүрэлбаатар | Монгол Улсын ерөнхий аудитор асан |
22 | Б.Болор | Сангийн сайд асан |
23 | Д.Цогтбаатар | Барилга, хот байгууллатын сайд асан |
24 | З.Баянсэлэнгэ | Барилга, хот байгууллатын сайд асан |
25 | Г.Мөнхбаяр | Барилга, хот байгууллатын сайд асан |
26 | М.Баярмагнай | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд |
27 | Ж.Бат-Эрдэнэ | Зам, тээврийн хөгжлийн дэд сайд |
28 | Ш.Лхамсүрэн | МАН-ын Бага хурлын гишүүн |
29 | Ш.Үнэнбат | МАН-ын Бага хурлын гишүүн |
30 | Ж.Батзандан | УИХ-ын гишүүн асан |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/
№ | ОВОГ НЭР | АЛБАН ТУШААЛ | ХОЛБОГДОХ ЗЭЭЛ |
1 | Д.Дэлгэрсайхан | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан | Комплант ХХК, НВЦ ХХК, Модун ХХК, Инжир ХХК, Мон дулаан трейд ХХК, Бэрэн групп ХХК, Пирамид орд ХХК, Болор шүр ХХК, Баруун баян транс ХХК |
2 | Л.Мягмаржав | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
3 | Д.Цогтбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Мондулаан трейд ХХК, Модун ХХК, |
4 | Ц.Билгүүн | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Комплант ХХК, Инжир ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
5 | Б.Шинэбаатар | Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга асан | Эрдэнэс Монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
6 | Н.Мөнхбат | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
7 | Б.Батбаяр | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан | Газ-Импорт ХХК, Комплант ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингисхаан банк, Монголдрай милк ХХК, Болоршүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
8 | С.Батзориг | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Бэрэн групп ХХК |
9 | М.Баярмагнай | ЗГ-н ХЭГ-н дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК |
10 | Ж.Оюунчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
11 | Б.Бат-Очир | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
12 | С.Магнайсүрэн | Барилга, хот байгуулалтын яамны ТНБД, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК, |
13 | Г.Дөлгөөн | Эрсдэлийн газрын захирал асан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч | Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Ганхүдэр орд ХХК, Болоршүр ХХК, Газ-Импорт ХХК, Бэрэн групп ХХК, Баруун баян транс ХХК |
14 | Р.Батбаяр | Хөгжлийн банкны газрын дарга асан | Бэрэн групп ХХК |
15 | Г.Дашзэвгэ | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
16 | М.Золжаргал | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
17 | Г.Одонтуул | Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
18 | М.Баянмөнх | ХХААЯ-ны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
19 | Б.Найдлаа | ТУЗ-н гишүүн, ХҮН намын гишүүн | Бэрэн групп ХХК |
20 | Ч.Отгончулуу | Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
21 | Б.Батзаяа | Зам, тээврийн яамны ТНБД асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
22 | Ч.Нэргүй | Худалгаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
23 | Б.Будхүү | Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан | Инжир ХХК, Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, |
24 | Ч.Мөнхбаяр | Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан | Газ-Импорт ХХК, НВЦ ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Болоршүр ХХК, Баруун баян транс ХХК |
25 | Л.Аззаяа | Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн | НЦВ ХХК |
26 | О.Батбаатар | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан | Вертекс майнинг партнер ХХК |
27 | Ц.Цоожсүрэн | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга | Вертекс майнинг партнер ХХК |
28 | Б.Цолмон | Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан | Болор шүр ХХК |
29 | Б.Амгалан | Хөгжлийн банкны газрын дарга | Чингис хаан банк, Бэрэн групп ХХК |
30 | А.Хүчитбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга | Чингис хаан банк |
31 | Н.Баярчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн асан | Мондулаан трейд ХХК, |
32 | Ч.Энхбат | Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан | ……………………… Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
33 | Т.Мөнхтулга | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Сэлэнгийн герефорд ХХК |
34 | С.Хүрэлбаатар | Хөгжлийн банкны газрын мэргэжилтэн | Сэлэнгийн герефорд ХХК |
35 | Г.Гантогтох | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Сэлэнгийн герефорд ХХК |
36 | Б.Чойжилжалбуу | Хөгжлийн банкны дэд захирал асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Инжир ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингис хаан банк, Болор шүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
37 | Д.Ринчиндорж | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК |
38 | Д.Даажамба | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга | Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Пирамид орд ХХК, Бэрэн групп ХХК |
39 | Т.Пүрэвсүрэн | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Бэрэн групп ХХК |
40 | Б.Чинзориг | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч | Бэрэн групп ХХК |
41 | Я.Сод-Эрдэнэ | Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Зээлдэгчдийн төлөөлөл/
№ | ОВОГ НЭР | АЛБАН ТУШААЛ | ХОЛБОГДОХ ЗЭЭЛ |
1 | Ш.Төгсбат | Гүйцэтгэх захирал | Бармон ХХК |
2 | О.Баяр | Гүйцэтгэх захирал | Комплант ХХК |
3 | Р.Мөнхжаргал | Дэд захирал | КЬЮ ЭС СИ ХХК |
4 | Д.Эрдэнэбилэг | Хамаарал бүхий этгээд | КЬЮ ЭС СИ ХХК |
5 | С.Бямбасүрэн | Хувьцаа эзэмшигч | МБҮ ТРЕЙД ХХК |
6 | Д.Батбаяр | Хувьцаа эзэмшигч | МОДУН ХХК |
7 | Д.Лхагвадорж | Хувьцаа эзэмшигч | МОНГЕМА ХХК |
8 | Э.Эрдэнэбилэг | Эцсийн өмчлөгч | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК |
9 | Б.Даваасүрэн | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК |
10 | Ч.Баттогоо | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК |
11 | Г.Цолмон | Хувьцаа эзэмшигч | ПИРАМИД-ОРД ХХК |
12 | Г.Байгальмаа | Хамаарал бүхий этгээд | ПИРАМИД-ОРД ХХК |
13 | Ц.Баттогтох | Хувьцаа эзэмшигч | ПРОМОН ТРЕЙД ХХК |
14 | Л.Болдбаатар | Санхүү эрхэлсэн захирал | СОР КАШЕМИР ХХК |
15 | Г.Батдорж | Эцсийн өмчлөгч | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК |
16 | Б.Амармэнд | Гүйцэтгэх захирал | ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК |
17 | М.Баянмөнх | Гүйцэтгэх захирал | ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК |
18 | Ө.Болдсайхан | Эцсийн өмчлөгч | ЭНСАДА-ИСТЕРН ХХК |
19 | Д.Мөнхбаатар | Эцсийн өмчлөгч | ЭРД ХУЛ ХХК |
20 | Мягмардорж | Хувьцаа эзэмшигч | ГАЗ-ИМПОРТ |
21 | Т.Пүрэвдорж | Хувьцаа эзэмшигч | МОН ВАТТ |
22 | Н.Тавинбэх | ЭХЯ-ны ТНБД | Эрчим хүчний яам |
23 | Г.Тэнгэр | ТТЦС ХХК-ийн захирал | Эрчим хүчний яам |
24 | н.Баттулга | Эгийн голын УЦС ХХК-ийн захирал | Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК |
25 | Я.Батсуурь | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс Тавантолгой ХК |
26 | Б.Энхбат | Санхүү эрхэлсэн дэд захирал | Эрдэнэс Тавантолгой ХК |
27 | Б.Бямбасайхан | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс Монгол ХХК |
28 | Ц.Түмэнцогт | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
29 | П.Ганхүү | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
30 | Д.Хаянхярваа | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
31 | О.Хулан | Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ | Эрдэнэс Монгол ХХК |
32 | А.Гантулга | Ерөнхий захирал асан | ТОСК ТӨҮГ |
33 | Л.Батжаргал | Гүйцэтгэх захирал | ТОСК ТӨҮГ |
34 | Д.Ганхуяг | Батлан хамгаалах яамны ТНБД | ТОСК хөдөлгөөнт цогцолбор |
35 | Ц.Эрдэмжаргал | Захирал | Зэст-Өндөр ХХК |
36 | Г.Ононтуул | Захирал | Заг инженеринг ХХК |
37 | Л.Чулуунбаатар | Захирал, үүсгэн байгуулагч | Болор шүр ХХК |
38 | Ц.Содхүү | Хувьцаа эзэмшигч | Болор шүр ХХК |
39 | Ц.Ууганбаяр | Гүйцэтгэх захирал | НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК |
40 | Б.Эрдэнэбат | Хувьцаа эзэмшигч | ЭРЭЛ ХХК |
41 | М.Билэгт | Хувьцаа эзэмшигч | АЧЛАЛ ТРЕЙД ХХК |
42 | Э.Золзаяа | Хувьцаа эзэмшигч | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
43 | Д.Оюундэлгэр | Гүйцэтгэх захирал | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
44 | Г.Буяндэлгэр | Хувьцаа эзэмшигч | ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК |
45 | Ш.Билэгтэй | Хувьцаа эзэмшигч | ШАНХ МАЙНИНГ ХХК |
46 | Б.Гантүлхүүр | Хувьцаа эзэмшигч | ПИ СИ ВАЙ ХХК |
47 | Ц.Отгонбаатар | Хувьцаа эзэмшигч | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК |
48 | Ц.Насанбат | Хувьцаа эзэмшигч | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК |
49 | Б.Алтангадас | Гүйцэтгэх захирал | МОНПЕЛЛЕТС ХХК |
50 | Б.Болормаа | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
51 | Б.Мөнхтөр | Захирал | Бэрэн групп ХХК |
52 | М.Цэлмэг | Гүйцэтгэх захирал | Бэрэн групп ХХК |
53 | Т.Болдмаа | Нягтлан бодогч | Бэрэн групп ХХК |
54 | Н.Сүхболд | ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч | Бэрэн групп ХХК |
55 | Б.Батбаатар | Захирал | Инжир ХХК |
56 | Ч.Өлзий | Захирал | Инжир ХХК |
57 | Э.Эрдэнэ | Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан | Инжир ХХК |
58 | Ш.Бүтэд | Мон дулаан трейд ХХК-ийн захирал | Чингис хаан банк |
59 | Г.Ганчимэг | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | МАВАНГҮЙ ХХК |
60 | Ж.Дашдэмбэрэл | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ТИ ЖИ ВАЙ ХХК |
61 | Н.Амгалан | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | БИЙД МАЙНИНГ ХХК |
62 | В.Ганзориг | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК |
63 | Ц. Пүрэврэнчин | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | СОДМОНГОЛ ХХК |
64 | Б.Лхагвадорж | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ПИ АЙ ЭМ ЭМ ХХК |
65 | А.Ариунболд | Хамаарал бүхий этгээд | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
66 | Ц.Баатарбилэг | Гүйцэтгэх захирал | НВЦ ХХК |
67 | Х.Энхсайхан | Гүйцэтгэх захирал | Монлаа ХХК |
68 | Ц.Баярсайхан | Хувьцаа эзэмшигч | Мондулаан трейд ХХК |
69 | Б.Чулуунбаатар | Хувьцаа эзэмшигч | Моннис майнинг ХХК |
70 | Ханагатын Асылбек | Хувьцаа эзэмшигч | Скайланд энержи ХХК |
71 | С.Дуламжав | Хувьцаа эзэмшигч | Сонгоулд ХХК |
72 | Б.Баярмаа | Хувьцаа эзэмшигч | Хатант интернэйшнл ХХК |
73 | Д.Мандахбаяр | Хувьцаа эзэмшигч | Ганхүдэр орд ХХК |
74 | М.Энхтайванбаатар | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
75 | Н.Батмагнай | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
76 | Г.Аюулгүй | Хамаарал бүхий этгээд | Азийн бамбар ХХК |
77 | У.Тулгаболд | Хувьцаа эзэмшигч | Нью хаппи ХХК |
78 | Н.Өлзийбаяр | Хувьцаа эзэмшигч | БНМС ХХК |
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийтийн сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулах, дуудсан гэрчүүдийг заавал ирүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах эсэх талаар тодруулав. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн хүрээнд сэтгүүлчдийн ажиглах, сурвалжлах бүрэн боломжийг нээж, сонсголыг нээлттэй явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах түр хорооны гишүүдэд л бий гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хуулийн байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрхгүй тул хянан шалгах түр хорооноос дуудсан гэрчүүдийг сонсгол болтол хилийн хориг тогтоо гэх мэт үүрэг даалгавар өгөх боломжгүй юм. Гагцхүү, нийтийн сонсголын ирцийг бүрдүүлж, дуудсан гэрчүүдийг ирүүлэхэд тусалж ажиллахыг хууль хяналтын байгууллагуудад уриалж л чадна гэсэн юм.
Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.
Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн үндсэн ажлын байрыг хадгалах, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зөвлөлөө.
Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болгов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй