Казахстанд орон сууцны хороолол барьсан гэх Х.Нурлатыг хорих санал гаргалаа

2022-12-09 810 0

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд “Эрдэнэс Таванолгой” ХК-д Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зааснаар яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбекийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Харин Х.Нурлатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06