Нүүрстэй холбоотой 10 хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2022-12-09 598 0

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 10 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  Тодруулбал,

Иргэн, ААН-үүдэд улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргаагүй зэргээр хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд: 

  1. “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А”,
  2. Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн “М”,
  3. Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О” нар 

Иргэн, ААН-үүдийн автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд: 

  1. “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан “Б”,
  2. Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан “З”,
  3. Техникийн хяналтын үзлэгийн инженер “А”,
  4. Техникийн хяналтын үзлэгийн техникч “Б” 

Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд: 

  1. “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан “Д”,
  2. Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О”,
  3. Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер “Ш” нарт яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01