О.Цогтгэрэл: Казахстанд орон сууцны хороолол бариулж байгаа хүн “хэн” болох нь аяндаа тодорхой болно

2022-12-08 909 0

Өнгөрсөн мягмар гарагт АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Тавантолгой компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа талаар мэдээлсэн байдаг. 

Тэгвэл тухайн албан тушаалтан хэн болох талаар “Хэн орон сууцны хороолол барьж байгааг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Аяндаа тодорхой болох байх. “Эрдэнэс Тавантолгой” компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан нэр бүхий иргэн түүний хамаарал бүхий этгээдүүд Казахстан улсад орон сууцны хороолол барьж байна гэдэг мэдээлэл явж байгаа. Хуулийн байгууллага тодруулах байх” хэмээн хэвлэлд ярьжээ. 

Гишүүний хэлсэн орон сууцны хороолол барьж буй тухайн хүн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат болох талаар зарим хэвлэл мэдээлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06