“Нарантуул” ОУХТ-д “Улсын байцаагч-худалдаа эрхлэгч-хэрэглэгчид”-ийн хамтарсан үзүүлэх сургалт зохион байгуулав

2022-09-21 598 0

Улсын хэмжээнд нийт 82 зах үйл ажиллагаа явуулж байгаагийн 22 нь  нийслэлд байдаг. Мөн 100 гаруй бөөний болон худалдааны төв үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвхөн нийслэлд гэхэд 7 мянга гаруй худалдаа эрхлэгч дээрх захуудад ажилладаг байна. Эдгээр худалдаа эрхлэгчдийг хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бараа  бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх, аюулгүй хүнсээр хангах, хэрэглэх, худалдах нөхцөл бүрдүүлэх зэрэг олон талт мэдээллээр хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газраас нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтэстэй хамтран “Улсын байцаагч-худалдаа эрхлэгч-хэрэглэгчид”-ийн хамтарсан үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Нарантуул” ОУХТ-д зохион байгуулсан энэхүү сургалтад  худалдааны бөөний төв, захын дотоод хяналт хариуцсан 39 ажилтан болон худалдан авагчид оролцлоо. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлэх, хяналтын хуудсыг хэрэглэж хэвшсэнээр учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй хүнс сонгон авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн улсын байцаагчид газар дээр нь багажийн тусламжтайгаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах горимыг үзэж, худалдаа, үйлчилгээнд хэрэглэж буй зарим нийлэг уутанд хэмжилт хийн, шошгын мэдээллийг хэрхэн бүрэн унших болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг цахимаар бүртгэх талаар зөвлөгөө өгч ажиллав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11