Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах урт хугацааны төлөвлөгөөг боловсруулна

2022-11-17 652 0

Коронавируст цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үнэлгээний дүнг хэлэлцэж, нотолгоонд суурилсан урт хугацааны төлөвлөгөө боловсруулах бүсийн хэлэлцүүлгийг МХЕГ-аас энэ сарын 17-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Азийн хөгжлийн банкны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цартахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” МОН-6553 техник туслалцааны төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Архангай аймгийн эмчилгээний чанар болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамрагдаж байна.

Цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон төрлийн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад байгууллагын хүний нөөцийн болон санхүүгийн, мэдээлэл харилцаа холбооны чадавхи, хүрэлцээ хангамж дутагдах, эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах, оновчтой төлөвлөлт хийх зэрэг асуудал тулгарч байсан.

Иймд урт хугацааны бэлэн байдлыг хангах, байгууллагын чадавхийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнөх хариу арга хэмжээнд хийсэн үнэлгээний ажлыг танилцуулах, салбар, нэгжийн түвшинд туршлага солилцох, бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагатай юм.

Энэ хэлэлцүүлгээр:

  • – Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдвар (Ковид-19)-ын цартахлын үед авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнд хийсэн үнэлгээг нэгжийн түвшинд удирдлага, улсын (ахлах) байцаагчид, ажилтнуудыг оролцуулан танилцуулах;
  • -Хариу арга хэмжээний ололттой тал, сайн туршлагыг хуваалцах, саад бэрхшээлийг даван туулах арга замыг ярилцах;
  • -Хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй бэрхшээл, тулгамдсан асуудал, нөөцийн хомсдлын талаар удирдлагыг нотолгоо, үндэслэлтэй мэдээллээр хангах;
  • -Аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийн сайн туршлагыг газар дээр нь үзэж танилцан, өөрийн аймагтаа түгээн дэлгэрүүлэх;
  • -Үнэлгээний дүнд үндэслэн цаашдын урт хугацааны бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах;
  • -Хариу арга хэмжээний ололт амжилт, сургамж, зөвлөмжийг тусган, төлөвлөгөөг боловсруулснаар цаашид гарч болзошгүй нийтийг хамарсан халдварт өвчний үед салбарын тогтолцоог бэхжүүлэх, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ, тулгамдсан асуудал, бэрхшээл сайн туршлага, гарц шийдэл зэргийг танилцуулж, нотолгоонд суурилсан урт хугацааны төлөвлөгөө боловсруулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04