Хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн удирдлага, хяналтын ажилтнуудыг сургалтад хамруулав

2022-10-07 774 0

Худалдаалах үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлага, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хууль, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Дижитал концепт” компанитай хамтран үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлага, дотоод хяналтын ажилтнууд, зохион байгуулагчид болон иргэд хамрагдав.

Үзүүлэх сургалтын үеэр худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудсыг худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгдэхээс сэргийлэх, аюулгүй хүнсээр хангах, худалдах, хэрэглэх нөхцөл бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар зөв ойлголт өгөх, худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг хэлэлцлээ.

Сургалтад оролцсон худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийг хяналтын хуудасны бүлэг бүрээр баг болгон эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, гарсан үр дүнгээр харилцан ярилцаж, эрсдэлтэй болон зөрүүтэй үнэлсэн асуултаар санал солилцож, хүнсний аюулгүй байдалтай холбоотой 3 хууль, 2 стандартын 46 зүйл заалтыг тайлбарлан нэгдсэн ойлголт өглөө.

Аж ахуйн нэгж, иргэд хяналтын хуудсыг хэрэглэж хэвшсэнээр өөрт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй хүнс сонгон авах, хэрэглэх боломжтой юм.

Мөн улсын байцаагчид зориулалтын багажийн тусламжтайгаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим, худалдаа, үйлчилгээнд хэрэглэж буй зарим нийлэг уутанд хэмжилт хийж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид мэдээллээ хэрхэн цахимд бүртгүүлэх талаар зөвлөгөө өгч мэргэжил арга зүйгээр хангав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10