Францын иргэний I болон II хавьтал болох 207 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

2020-03-13 1144 0

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар авсан хүний тоо 133977-д хүрсэн бол 68913 хүн эдгэрч, 4964 хүн нас бараад байна.

Монгол улсад энэ өвчний анхны тохиолдол Францын иргэнээс илэрсэн. Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан нэг, хоёрдугаар зэргийн хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу ээлж дараалан гарч байгаа. Сая гарсан 58 хүний шинжилгээний хариутай нийлээд нийт 207 хүн шинэ коронавирүсийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл. олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ тоонд уг өвчнөөр өвчилсөн Францын иргэнтэй онгоцонд зэрэгцэж суусан гэх Англи иргэний хариу ч багтаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10