Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хэнтий, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2022-04-19 270 0

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, оношилгоо эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний төвд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр нээн компьютерт томографийн аппарат, суурин рентген аппарат, ангиографийн аппаратуудыг суурилуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Хэнтий, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр суурилууласан цацрагийн үүсгүүртэй болон бусад эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахад нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үйл ажиллагаа явуулах байрны  бүтэц зохион байгуулалт, аппарат тоног төхөөрмжийн чанар аюулгүй байдал,  цацрагийн хамгаалалтыг  шалгаж, эрсдэлийг үнэлэн, илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн тус аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дүрс оношилгооны эмч, тоног төхөөрөмжийн инженер, засварын техникч, цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдад зориулсан танхимын болон цахим сургалт зохион байгуулж, давтан зургийн тоог бууруулж, зургийн чанарыг сайжруулах, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналтыг тогтмолжуулах, өвчтөн, үйлчлүүлэгч, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслээр тогтмол хангаж, байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёлыг хэрхэн хэвшүүлэх талаар өргөн хүрээтэй мэдээлэл өглөө.

Шинээр цацрагийн үүсгүүртэй аппарат тоног төхөөрөмж суурилуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд доорх холбоосоор орж зөвлөмжийн дагуу рентген кабинетийн бүтэц, зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, ажлын байранд тавигдах шаардлага хангаж ажиллахыг зөвлөж байна.

1.Компьютерт томографийн аппарат шинээр суурилуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад “Цацрагийн хамгаалалт, аюулгүй  ажиллагааг хангуулах тухай” зөвлөмж

2.Компьютерт томографийн үед өвчтөнд үзүүлэх цацрагийн хамгаалалт /зөвлөмж/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Салхин цэцэг өвчний тохиолдол өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсжээ

2024 оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хор

2024-05-17

7 хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, ү

2024-05-16

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2024-05-15