ЦУОШГ: Өнөө шөнө хүйтний эрч илүү чангарч хонохыг анхааруулж байна

2022-11-28 1435 0

Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар, ялангуяа баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө -10-20 градусаар эрс хүйтэрчээ.

Хамгийн хүйтэн нь Завханы Баянтэст -41, Завханы Тосонцэнгэл, Отгонд -40, Ховдын Булганд -40 градус хүрч хүйтэн хонолоо. Энэ нь 11 дүгээр сарын хамгийн хүйтэн шөнө байв.

Гэвч өнөө шөнө нутгийн ихэнх нутгаар хүйтний эрч илүү чангарч хонохыг анхааруулж байна.

Өнөөдөр /2022.11.28/ ихэнх нутгаар -20 градусыг давж эрс хүйтэн байна. Мөн өмнөх өдрүүдэд орсон цасны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар болон, явган зорчигчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10