ДЭМБ-аас гаргасан шинэчилсэн зөвлөмж

2020-03-12 1112 0

ДЭМБ дэлхий нийтэд халдвараас урьдчилан сэргийлэх дараах шинэчилсэн зөвлөмжийг хүргүүлж байна.

-Гараа спиртийн агууламжтай ариутгагчаар тогтмол ариутгах.

-Ариутгаагүй гараа нүүрэндээ хүргэхгүй байх.

-Ханиаж, найтаахдаа хэрэглэсэн амны алчуурыг сайтар хумьж хаяад гараа ариутгах.

-Олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байх.

-Ханиаж, найтаасан хүнтэй ойроос харилцахгүй байх.

-Хэрэв ханиалгаж халуурч, амьсгалахад зовиуртай байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандах, гадаад улс руу зорчсон эсэхээ заавал мэдэгдэх.

-Амьтны захаар зорчихгүй, амьтдад хамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхгүй байх.

Түүхий мах хэрчих хутга, гамбанзыг тусгаарлах.

-Амьтны гаралтай боловсруулаагүй, түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох, сайтар болгож хэрэглэх.

-Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс хэрэглэж, хангалттай унтаж амрах.

-Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх.

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглох.

Олон улсаар зорчихдоо:

-Өвчний шинж тэмдэг ихээр илэрсэн халдварын голомтот бүс нутгуудаар зорчихгүй байх.

-Олон улсын нисэх буудлууд болон халдвар тархсан бүс нутагт халдварын шинж тэмдгийг урьдчилан илрүүлэх, халдвар тархаахгүйн тулд хяналт шалгалтыг чангатгах, гарц болон нэвтрэх хэсэгт хяналтын төхөөрөмж нэвтрүүлж хянах.

-Дотоодын нислэг болон галт тэрэгний зогсоол, хот хоорондын тээврийн хэрэгслийн баазад мөн вирусийн хяналтын төхөөрөмж нэвтрүүлэх, зорчигчид болон зорчин ирэгсдийг шалгах

-Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн бүс нутгаар зорчсон, халдвар авсан хүмүүстэй уулзсан бол заавал эмчийн үзлэгт орох.

-Халдварын тархалтын зогсоохын тулд хүмүүст урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдээллээр хангах кампанит ажил зохион байгуулах. 

Эх сурвалж: ДЭМБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07