Ж.Сүхбаатар: Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд ийш тийшээ хайж явдаг нь түгжрэлд нөлөөлж байна

2022-11-23 866 0

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь эмийн сангийн дата дээр харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг.

Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” гэв.

Түүнчлэн тэрбээр мэдээлэл хийх үеэрээ түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийн талаар “Өнөөдөр зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй байдал хэт хавтгайрсан нь түгжрэлд нөлөөлж байна.

Саяхан бараг 0 зогссон нөхцөл үүсэхэд зарим нь 5-6 цаг түгжирсэн гэж байна. Миний хувьд ямартай ч гурван цаг түгжирч мэдэрсэн. Хэрэв түгжрэлийг түргэн хурдан шийдэх зохицуулалт байсан бол надаас өмнө хийх боломжтой байсан. Харин цаашдаа сонголттой тээврийн хэрэгсэл байх уу, үгүй юу гэдэг асуудал тулгараад байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10