Д.Амарбаясгалан: Тусдаа хоёр хэргийг нэгтгэн иргэн Э.Одбаярт ял оноосон нь бидний гайхлыг төрүүлж байгаа

2022-11-09 518 0

#NoWar, #NoDoubleStandart хөдөлгөөний залуус болох Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт эхэлж, өчигдөр шийдвэрээ гаргасан билээ. 

Дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулан шүүсэн бөгөөд тэднийг гэм буруутайд тооцож, шүүхээс Э.Одбаярт нэг жил хоёр сар, бусад дөрвөн хүнд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм.

Тэгвэл дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр “Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг. Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ.

Тухайн шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно.

Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтооно

Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр /2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол У

2024-09-09

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09