Ц.Билэгтсайхан: Омикроны шинэ хувилбар болох BF.7 нэг, BА.5.2 таван хүнээс илэрсэн

2022-11-09 777 0

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. 

Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв. 

Ковид-ын халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон.

Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн. Тэрбээр ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Одоо зочид буудалд тусгаарлагдсан. Харин BQ.1 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэдээс илэрсэн. Дундаж нас 58.2. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна. Эдгээр иргэдийн 10 дугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.

Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. 

Эдгээр таван иргэний хоёр нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. BF.7 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн. Одоогоор Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн.

BQ.1.2 хувилбар нь Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай” хэмээлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилц

2025-05-28

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах 2025 оны гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын жагсаалт

№ ЭМДЕГ-аас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний төрөл Нийслэлд үйл ажиллагаа яву

2025-05-27

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой

2025 оны 1-4 дүгээр сарын байдлаар ЭМД-д хамрагдсан статистик мэдээлэл 👉 Гадаадын иргэн, харьяалалг

2025-05-23