УИХ-ын хүндэтгэлийн чуулган энэ сарын 24-нд болно

2022-11-08 854 0

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын сарын 24-нд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор энэ жил УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр болжээ. Мөн ойн хүрээнд төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулахаар болсон байна. 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулдаг ч энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас ийнхүү хүндэтгэлийн чуулган хийхээр болсон аж. 

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас Монгол бахархлын өдрийг долоо хоногийн программ гаргаж байгаа. Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээнүүдийг арваннэгдүгээр сарын 21-ээс эхлүүлээд үе шаттай зохион байгуулна. Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-нд таарч байгаа. Энэ өдөр Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийхээр болсон. Мөн энэ өдөр Чингис хаантай холбоотой төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулна” гэв. Хүндэтгэлийн чуулганд төрийн өндөрлөгүүд оролцох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19