Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7-р сар хүртэл хойшлуулахаар яригдаж байна

2022-11-07 986 0

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах талаар яригдаж байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрээр энэ талаар “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж байгаа хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа” гэсэн юм. 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Ипотекийн зээл 2008 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулсан. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23