Б.Бат-Эрдэнэ: Иргэдийн шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн нь агаарын бохирдолд нөлөөлж байна

2022-11-07 513 0

Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухайд богино хугацааны шийдэл нь сайжруулсан шахмал түлш.

Дунд хугацаандаа хагас коксын үйлдвэр байгуулснаар агаарын бохирдол 30-40 хувиар буурна гэж тооцож байна.

2020 онд нийслэлийн хэмжээнд 350 мянган тн түлшийг нийлүүлсэн бол 2022 онд 515 мянган тонн сайжруулсан түлшийг нийлүүлсэн байдаг. 2020 онд 350 мянган тонн байсан түлшний хэмжээ өнөөдрийн тооцооллоор 690 мянган тонныг давсан байна. 

Нэг ёсондоо шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна. Ийм хэмжээний сайжруулсан шахмал түлшийг хэрэглэдэг болсон нь агаарын бохирдолд нөлөөлж байна.

Мөн 2020-2021 онд хөл хориотой холбоотойгоор автомашины хөдөлгөөн багассан байна. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг 30 хувьд нь тооцож байгаа. ЭЦГ-тай хамтраад нүүрсэн яндангийн хяналт, шалгалтуудыг хийж байна.

Гуравдугаарт, өнгөрсөн цаг хугацаанд баруун, зүүн үйлдвэрүүд дээр техник технологийн дэвшил огт хийгдээгүй, түлш яг хэвээрээ байгаа гэсэн үг. Түүхий эд, үйлдвэрүүд дээр хяналт шалгалт хийхэд стандартад нийцсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Зарим өдөр их хэмжээний манан шиг хөшиг үүсчихсэн байдаг” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02