“Болор цом-40” яруу найргийн наадам бүтээлээ авч эхэллээ

2022-11-04 853 0

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадам бүтээлээ авч эхэлжээ. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ташлан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Болор цом-40” яруу найргийн наадмыг зарлаж буйгаараа онцлогтой юм байна.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй хоёр шүлгийг ирүүлэх юм. 

Наадамд ирүүлэх хоёр бүтээлийн нэг нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх ёстойг анхаарууллаа. Бүтээлийг МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах бөгөөд арваннэгдүгээр сарын 18-ныг дуустал хүлээн авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07