Хулгай хийсэн хүмүүсээс уучлалт гуйхгүй, МҮИС анх “Чандмань эрдэнэ” нэртэй байсан, нэрээ буцааж авна

2022-11-03 713 0

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс МҮИС-ийг зөрчилгүй гэж дүгнэж, Л.Энх-Амгалан сайдыг МҮИС-иас уучлал гуйх ёстой гэж үзсэн.

Үүний хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оюуны өмчийн хулгай хийсэн хүмүүсээс уучлалт гуйхгүй” гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр “Х.Нямбаатар сайдад материалуудаа бүртгүүлээд өгчихсөн байгаа. Х.Нямбаатар сайд шийдвэр гаргаж, бүртгэлээс МҮИС гэх нэрийг хасаж, МУИС дээр оюуны өмчийн гэрчилгээгээр олгуулах ажил явагдаж байгаа. МҮИС анх “Чандмань эрдэнэ” гэдэг нэрээр байгуулагдаж байсан. Дараа нь Монголын Үндэсний коллеж, Монголын Үндэсний дээд сургууль болж, улмаар Ё.Отгонбаяр сайдын үед буюу 2012 онд дээд сургуулиудыг их сургуулийн ангилал болгох үед ангиллыг нь олгохгүй дээд боловсролын газрын н.Баасанжав гэж хүн МҮИС гэсэн гэрчилгээ олгочихсон. Ийм л процесс болсон. Авлигал авсан гэж бодож байгаа. Тухайн үеийн яамны албан тушаалтан, улсын бүртгэл дээр бүртгэсэн хүмүүст хариуцлага тооцож, АТГ-д шилжүүлнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11