Монгол Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

2022-11-02 646 0

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг УИХ-ын 29 дүгээр тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар тогтоолоор 1999 онд Монгол Улсын өмчид авч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас дээрх тогтоолыг хууль зөрчсөн акт болгуулж, тус сургуулийг Оросын өмчид шилжүүлж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна. 

Тодруулбал, “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт албан бичиг илгээжээ. Тус албан бичигт “Монгол-Оросын хамтарсан сургуулийг Монгол Улсын төрийн өмчид бүртгэсэн тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгож, тус сургуулийг ОХУ-ын өмчлөлд шилжүүлэх”-ийг хүссэн байна. 

Тодотговол, УИХ-ын 1990 оны тавдугаар сарын 19-ний өдөр “Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолыг батлахдаа түүний хавсралтын “ХХП.Улаанбаатар хот А.Цогцолбороор шилжүүлэх эд хөрөнгө гэсэн хэсгийн “326” дугаар зүйлээр Орос-Монголын сургуулийн барилга, гадаад багш нарын орон сууцыг бүхэлд нь нийслэлийн өмчид шилжүүлсэн нь хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хөрш орны найрсаг хамтын ажиллагааг сэвтүүлэх улмаар “Орос-Монголын хамтарсан сургууль”-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс эл шийдвэрийг илт хууль бус акт хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас Монгол-Оросын хамтарсан сургуулийг ОХУ-ын талд шилжүүлж өгөхийг хүссэн байна. 

Эх сурвалж: iSee.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15