СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг фэйсбүүкээр садар самуунд уруу татаж, заналхийлсэн этгээдэд ял оноов

2022-11-01 796 0

Насанд хүрсэн этгээд болох Б нь хэн болохоо нууцалсан фейсбүүк хаягаас 11 настай хохирогч С-тэй танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг зэрэг хувийн мэдээллийг нь олж авч, улмаар садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фэйсбүүк хаяг руу илгээжээ. 

Улмаар “…хөх болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул, явуулахгүй бол сургууль руу чинь очно” гэх зэргээр сүрдүүлэн, биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авсан байна.

Үүний дараа “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фэйсбүүк группт тавина, аав, ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардаж, гэр сургуулийнх нь гадаа ирэх зэрэг үйлдэл хийжээ. 

Эрүүгийн хуульд “хүүхдэд садар самууны  холбогдолтой хэвлэл, ном, зохиол, зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, тийм үйлдэл хийлгэсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдлийг “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”  гэмт хэрэг гэж  үзэхээр заасан. Түүнчлэн “Заналхийлэх” гэмт хэрэг гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь  хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Б-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Б-г дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг  харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04