Өнөөдрөөс татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

2022-11-01 781 0

Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний зэрэг Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болж байгаа аж. Тодруулбал, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж, төлбөр тооцоо хийх шаардлагагүй. 

Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна.

ТАЦ-ийн бүх дамжин өнгөрөх хэсгүүд нээлттэй байх ба тухайн төлбөрийн нэхэмжлэхийг И-баримт Roadpay.mn, аппликэйшнаар хүлээн авч, И-баримт, Roadpay.mn, Мон пэй, Сошиал пэй болон бүх банкны интернэт үйлчилгээг ашиглан төлж болохоор зохицуулагдсан аж. Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02