С.Баярцогт: Хүн биш хууль засагладаг цаг ирсэнд баяртай байна

2022-11-01 505 0

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт Нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Зөвхөн Монголд ч биш яг энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Зургаан жилийн хугацаанд энэ хэргийг Монголд шалгасан. Швейцар улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч уг хэргийг шалгасан юм байна лээ.

2022 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын Холбооны Улсын прокурорын тогтоолыг тус улсад байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор НПГ-ын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт өгч байна” гэлээ.

Харин Нийслэлийн Прокурорын газрын Тамгын газрын дарга “Нийслэлийн Прокурорын газарт хандаж байгаа таны хүсэлтийг хүлээн авч байна. Холбогдох албан тушаалтанд хуваарилаад шийдвэрлэх бичгээ танд өгнө” гэсэн юм. 

Үүний дараа Сангийн сайд асан С.Баярцогт “Зургаан жил гэдэг хувь хүний хувьд маш их хугацаа.

Сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хуулийн байгууллагаар тогтоогдлоо. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Хүн биш хууль засагладаг цаг ирсэнд баяртай байна.

Энэ өнгөрсөн хугацаанд би төсөв, эдийн засгийн бодлогын асуудлыг их ажиглаж байсан. Бид 32 жилийн хугацаанд хөгжин дэвшиж амьдарч байсан. Гэвч нэг алдаа байсан нь хууль биш хүн засаглаж байна гэдгийг маш сайн мэдсэн. Тийм учраас хүн биш хууль засагладаг болох ёстой. Би улстөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг, хууль засагладаг нийгмийн төлөө өөрийгөө зориулна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Хэрэв би допинг хэрэглэсэн бол надад санал болгосон 800 саяыг нь аваад л хэвтчихнэ шүү дээ

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх арбит

2024-04-30

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22