Ч.Уранхолбоо: Нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа

2022-10-29 696 0

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод буу тулгаж, дээрэмдэхийг завдсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалд дуучин Ч.Уранхолбоо өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр “2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирж, их хэмжээний мөнгө нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.

Маш олон зүйл бичмээр байгаа ч Та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.

Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон. Муу бүхэн үүгээр дуусаг.

Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид, бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори, пост дээрээ байршлаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай. Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа.

Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ.

Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. “Үндэсний бөх

2025-12-01

“Болор Цом-43” наадмын тэргүүн байрын шүлэг “Үг”

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам боллоо. “Бол

2025-11-27

Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байгуулна

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуу

2025-11-27