Олон улсын хүүхдийн урлагийн их наадмын шүүгчээр 14 настай монгол охин ажиллаж байна

2022-10-29 711 0

Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 10-р сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Урлагийн Их наадамд 48 орны хүүхдүүд оролцож, мэдлэг оюун, авьяас чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 3 насны ангилалд нийт 7 хүүхэд эх орноо төлөөлөн оролцож байна.

Харин шүүгчээр “Охидын мисс” төвийн шилдэг суралцагч 14 настай Э.Энхрийлэн охин уригдан оролцож байгаа нь Монгол Улсаас 14 настай хүүхэд ОУ-ын урлагийн их наадмын шүүгчээр ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна.

Тэрбээр “загвар өмсөгч болно” гэсэн зорилго тавьж 8 жил зогсолтгүй хөдөлмөрлөж, эх орондоо төдийгүй Олон улсад чамгүй амжилт гаргасан туршлагатай, хөдөлмөрч охин юм.

Гаргасан амжилтуудаас дурдвал:

  •  2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “2017 LUXURY BRAND ASIA   KIDS MODELI AWARDS” гранпри шагнал
  • АНЭУ-ын Дубай хотноо зохиогдсон “Junior Model International 2018” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн
  • 2018 БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “2017 LUXURY BRAND ASIA KIDS MODELI AWARDS” Шилдэг модель
  • Олон Улсын хүүхдийн моделийн тэмцээний CIP зэрэглэлийн загвар өмсөгч
  • Италийн Милан хотод зохион байгуулагдсан тэмцээнээс Pre-teen ангиллын “Best kids model of the World” титмийн эзэн шилдэг international шагнал тус тус хүртэж байжээ. ОУ-ын нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг гарган, улс эх орноо төлөөлөл оролцож буй нийт оролцогчдодоо амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02