НӨАТ-ын 3-р улирлын буцаан олголтоосоо 18290 хүн 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ

2022-10-28 821 0

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг.

Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.

Татварыг төрлөөр нь харуулбал:

  • Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
  • Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар – 5,566 иргэн 3.7 сая төгрөг
  • Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
  • Газрын төлбөр – 2,113 иргэн 7.5 сая төгрөг
  • Автын агаарын бохирдлын төлбөр – 2,384 иргэн 6.9 сая төгрөг
  • Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
  • Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
  • Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна.

Мөн НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох учиртай. Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10