О.Баасанхүү: Сангийн сайд Б.Жавхлан яамнаасаа нэг хүүхэн халсан юм билээ, нөгөөх нь…

2022-10-27 655 0

УИХ-ын чуулганы индрээс Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланг “өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас гурван удаа 900 тэрбум төгрөг авсан” тухай албан ёсны мэдэгдэл хийснээс хойш цөөнгүй хоног өнгөрөв. Гэвч түүний хэлсэн энэ баримттай холбогдуулж хуулийн байгууллагаас ямар нэгэн хяналт, шалгалтын ажил явуулсангүй.

Уг нь бол Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг үндэслэлтэй эсэхийг хуулийн байгууллага ядаж асууж тодруулах ёстой. Үндэслэлгүй бол Сангийн сайд Б.Жавхлан зөрүүлээд “нэр төрд халдсан, гэмт хэрэгт гүтгэсэн” асуудлаар гомдол гаргах ёстой биз дээ. Ялангуяа УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа ийм үед Сангийн сайд нь “сонирхлын зөрчилтэй”, эсвэл “гэмт хэрэгт холбогдсон” байж болохгүй. Тиймээс “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа УИХ-ын гишүүдээс уг асуудлаар өөрсдийнх нь байр суурийг сонирхсон байна.

Олонхи гишүүд “Мэдэхгүй”, эсвэл “мэдээлэл өгөхгүй, өгөх боломжгүй” гэж хариулсан бол гишүүн Т.Доржханд “Сангийн сайдад ч, Ц.Даваасүрэн гишүүнд ч аль алинд нь асуудал бий байх. Улстөрчдийн хооронд болдог л хэрүүл” гэв. Харин гишүүн Б.Пүрэвдорж “Сөрөг хүчний зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллана” гэсэн бол УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэлээд “нарийн” мэдээллийг өгчээ.

Гишүүн асан “Ц.Даваасүрэнгийн яриад байгаа зүйл бодитой гэж харж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан яамнаасаа нэг хүүхэн халсан юм билээ. Нөгөөх нь Ц.Даваасүрэнд Б.Жавхлантай холбоотой мэдээлэл, материал өгсөн гэж байна лээ. Ийм л хүн Сангийн сайд хийж байна. Дарханчуудын л сонголт шүү дээ” гэсэн байна.

Угаасаа ч жаахнаар тогтохгүй “урт чихтэй” хүн л дээ. 

Эх сурвалж: inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12