Энэтхэгийн нэг тэрбум дахь иргэн хэрхэн аж төрж байна вэ?

2022-10-27 610 0

2000 онд нэг тэрбум дахь иргэнээ өлгийдөн авч байсан Энэтхэгийн хүн ам өнгөрсөн 22 жилийн хугацаанд 357 сая 586 мянгаар нэмэгджээ. Энэ хурдаараа Энэтхэг улс хүн амын тоогоороо ирэх жил БНХАУ-ыг гүйцнэ гэж НҮБ тооцоолж буй.  

Тэгвэл 2000 онд мэндэлсэн Энэтхэгийн нэг тэрбум дахь иргэн хаана, хэрхэн амьдарч байгаа талаар ВВС агентлагийн сурвалжлагч сурвалжилжээ.

2000 оны 5-р сарын 10-ны 05:05 цагт Дели хотын Сафдаржунг эмнэлэгт мэндэлсэн Аастха Арора охиныг Энэтхэгийн нэг тэрбум дахь иргэнээр бүртгэн авч байжээ. Тухайн үед энэ үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд онцолж Энэтхэгийн засгийн газрын сайд нар эмнэлэгт нэг тэрбум дахь иргэнтэйгээ зурагаа авхуулж, хэдэн өдрийн турш Арорагийн гэрийг зорих сэтгүүлчдийн цуваа тасраагүй.

Өдгөө 22 настай Аастха Арорагийн хэлж буйгаар түүнийг мэндлэхэд өгсөн олон амлалтаа улс төрчид биелүүлээгүй гэнэ. Жишээ нь тухайн үед Хүүхэд хөгжлийн яам Арорад үнэгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, галт тэргээр насан туршид нь үнэгүй зорчих эрх олгоно хэмээн амалж байсан ч бодит биелэлээ олоогүй байна.

Улсаасаа ямар ч хөнгөлөлт урамшуулал авч чадаагүй Энэтхэгийн нэг тэрбум дахь иргэний авсан ганцхан санхүүжилт нь НҮБ-ын хүн амын сангаас олгосон 2,425 ам.доллар аж. Энэ мөнгийг 18 нас хүртлээ хадгалан өсгөж сувилагчийн сургалтын төлбөрөө төлсөн байна.

Одоо нэгэн хувийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа тэрээр эмч болохыг хүсэж байсан ч эцэг эх нь санхүүгийн боломжгүй тул сувилагчаар сурахаас өөр аргагүйд хүрснээ дурслаа.

Тэрээр 11 сартай байхдаа Энэтхэгийн эрүүл мэндийн яам болон НҮБ-ын хүн амын сантай хамтран үүсгэсэн вэбсайтын нээлтэд уригдаж байсан гэнэ.  

Анх 4 настай байхдаа Дэлхийн хүн амын өдрөөр телевизийн баг цэцэрлэгт нь ирэхэд өөрийгөө онцгой статустай нэгэн гэдгээ мэдэрсэн тухайгаа дурсан ярьжээ.

Энэтхэг улс хүн амын өсөлтөө хянахын тулд шийдвэртэй алхам хийх цаг нь болсон гэж Арора үзэж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17