Зарим төрлийн сиропон эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2022-10-27 960 0

Гамбиа улс 2022 оны есдүгээр сард дөрвөн төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна. Тодруулбал, үүнд Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн багтжээ. 

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй, импортлогдоогүй байгаа аж. WHO, Medical Product Alert N°6/2022 дурдсан эмүүд нь зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.

Диэтиленгликоль болон этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хорт нөлөө нь хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцэд нөлөөлөх, толгой өвдөх, бөөр гэмтээх, үхэлд хүргэх аюултай аж. Иймд эдгээр эмийг хэрэглэхгүй байх, хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг ЭЭХХЗГ-аас зөвлөсөн байна. 

Мөн дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлэхийг анхааруулсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22