Оёдлын компаниуд дүрэмт хувцасны үнийг үгсэж нэмсэн нь тогтоогджээ

2022-10-26 482 0

ШӨХТГ-аас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч нэмсэн байж болзошгүй үйлдэл илэрчээ.

Үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнэ зохиомлоор нэмсэн зөрчлийг хоёр сарын хугацаанд шалгасан гэнэ.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1.1-ийг зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Үндэсний үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцас эдэлгээ сайтайгаас гадна өмсөхөд биед эвтэйхэн байх ёстой. Гэтэл зарим үйлдвэрийн хувцас дарайж, амархан бөөсөрдөг гээд эцэг, эхчүүдийн зүгээс багагүй гомдол гаргадаг.

Мэдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төрийн бодлого. Ажлын байр нэмэх, үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дотоодод мөнгөө эргэлдүүлэх зэрэг олон давуу талтай. Гэхдээ иргэдийн хувьд чанар муутай, өмсөхөд тааламжгүй хувцасыг шахалтад орж авах ёсгүй. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид бараа материалынхаа хийцээс гадна, чанар, биед эвтэйхэн байх зэргийг нь бодолцох шаардлагатай юм.

Үнэ нь өсөөд л байдаг, чанар хийц нь бахь байдгаараа байх нь үндэсний үйлдвэрлэгчийн нэг алдаа. 2020 оны наймдугаар сард бага ангийн эрэгтэй хүрэм 38-43 мянган төгрөг байсан бол энэ жил 75-78 мянган төгрөг болж өсчээ.

Мөн дунд ангийн эмэгтэй хантааз хоёр жилийн өмнө 45-51 мянган төгрөг байсан бол 2022 оны наймдугаар сард 95-103 мянгаар худалдаалж байна. Ийнхүү иж бүрэн дүрэмт хувцасны үнэ 2020-2022 онд 50-85 мянган төгрөгөөр өссөн статистик мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18