АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд Р.Буанган ажилдаа орлоо

2022-10-26 592 0

Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон тухай Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Гадаад харилцааны дэд сайдад гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байна.

Тэрбээр АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг тодотгоод хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр орны хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хөгжүүлэх хийгээд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тодорхой уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ.

Дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг албан ёсоор үүрэгт ажилдаа орж байгаад нь амжилт хүсэж баяр хүргэн, Монгол Улсын чухал гуравдагч хөрш, стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаар мэргэшсэн, Африк, Европ, Ойрхи Дорнод, Ази дахь АНУ-ын ДТГ-уудад тус тус томилогдон ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан туршлагатай дипломат юм.

Өмнөх Элчин сайд Майкл Клеческийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ Элчин сайд АНУ-ыг төлөөлөн ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ГХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25