УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2022-10-25 669 0

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.

Түүнийг охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх хэрэгт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж байгаа билээ.

Прокурорын байгууллагаас энэхүү хэргийн тухай тодруулахад “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэлээ. Гэхдээ уг хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч гэх эмэгтэй өгсөн мэдүүлгээсээ буцсанаар хэрэг ийнхүү хаагдах шалтгаан болсон байж магадгүй аж.

2021 оны дөрөвдүгээр сард нэр бүхий эмэгтэйчүүд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа дэлгэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Зарим нь бүр 1000 эмэгтэйг дарамталсан гэж бичиж байсан билээ.  Түүний нэр холбогдсон уг хэрэг ямар нэг шийдвэргүй жил гаруйн хугацааг үдсэн.

Ц.Анандбазарыг анх олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл нийгэмд цацагдсанаас хойш Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцсон. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11